Тайвань лам Африкийн өнчин хүүхдүүдийг халамжилж байна

10-р сар 20, 2012

Тайвань, Тайпей-Одоогоос хорин жилийн өмнө 1992 онд Тайваны их багш Хүи Ли Өмнөд Африкт айлчлах үедээ Африкийн өнчин хүүхдүүдэд зориулж “Амитофо халамжын төв” ажиллуулах шийдвэр гаргажээ. Тухайн үед ДОХ, бэлгийн замын халдварт өвчин Африк хүүхдүүдэд асар их зовлон авчирч байгааг мэдсэн тэрээр Бурханы сургаал энэ хүнд байдлаас гарахад маш их тус болно гэдгийг олж харсан байна. “Бурханы шашны үндсэн зарчим нь хүн бүхэн адил тэгш байх эрхтэйг номлодог” хэмээн эдүгээ 56 настай Хүи Ли багш “Азийн Мэдээлэлийн Суваг”-т саяхан өгсөн ярилцлагтаа дурьджээ. Мөн тэрээр “Бурханы шашны сургаал нь хүүхдүүдэд аз жаргалтай амьдрах арга зам болоод зогсохгүй бусдаа хэрхэн хайрлах туршлага ч өгч байна” гэж хэлсэн байна. Түүний мэдээлснээр өнөөдөр тус төв Малави, Свазиланд, Лесотхо гэх мэт Африкийн бүх орнуудаас 18 нас хүртэлх 3,000 гаруй өнчин хүүхэд үрчилэн авч асран хүмүүжүүлж байгаа юм байна. Өнчин хүүхдүүдийг насны ангилалд хамруулсан нь нийгмийг бодитоор хүлээн авах, зөвхөн хамт амьдрах ба суралцах бус чухал хэрэгтэй зүйлээ хамтран хийх, нэг нэгнийгээ хайрлан халамжлах зан төлөв суулгаж байгаа аж. Халамжын төвд амжилттай сайн суралцсан бүлгийн хүүхдүүдэд бие даан амьдрахыг зөвшөөрдөг ажээ.

“Бидний эрхлэн явуулж буй Бурханы сургаалыг заах үйл ажиллагаа маань голчилж өдөр тутмын нийгмийн амьдралыг хэрхэн зөвөөр хүлээн авахад чиглэгдсэн байдаг. Учир нь бурханы шашинтан нар нийгмээс тусдаа амьдардаггүй юм” хэмээн хүүхэд хамалжлах арга зүй бодит болох талаар Хүи Ли багш ярьжээ. Тэрээр “Бид үйл ажиллагаагаа Африк соёлд тулгуурлаж явуулдаг. Энэ нь хүүхдүүд өсөж том болсон хойноо ёс суртахуунтай, өөрийн нийгмийн байдлыг өөрчилж чадах чадварыг өгөх болно. Ямартаа ч Африк хүүхдүүд бурханы шашны талаарх ойлголт  ба нийгмийн тухай ойлголт авсан аль ч талаасаа Африкчууд өөрсдийн амьдралаас яг юу олж авах тухайгаа өөрсдөө шийдэх боломжыг нээж өгч байна” гээд эцэст нь “Өнчин хүүхдүүдэд хөгжим, бүжиг сургах ажлыг бид түлхүү анхаарч байгаа. Учир нь Африкийн ихэнх соёл хөгжим, бүжигтэй байдаг. Африкт 3-н настай балчир хүүхдээс 90-н настай өндөр настан хүртэл бүгд дуу, бүжигт дуртай байдаг. Тийм учраас бид орчин үежихийн төлөө Африкийн уламжлалт соёлыг үгүйсгэх хэрэггүй юм” гэж хэлжээ.         

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй