Танилцуулга


ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА

2015 он

"Жавзандамба Хутагт Төв" 2004 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш олон түмэнд бурханы шашны ном сургаалыг түгээн дэлгэрүүлэх, буддын онолоос суралцах, уламжлалт мэдлэг ухаанаа сэргээн эзэмшихэд туслах зэрэг үйл хэргийг идэвхитэй явуулж ирсэн бол сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа өргөжиж хорих анги, эмнэлэг, нийгмийн эмзэг бүлгийнхэн гэсэн чиглэлээр тусламж дэмжлэгийг зохион байгуулж байна.

I.СУРГАЛТ, ТАНИН МЭДЭХҮЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА


1.1Тогтмол сургалтын хөтөлбөр нь иргэдэд Бурханы шашны талаарх цогц мэдлэг өгөх хамгийн оновчтой арга болдог. Бурханы шашны танин мэдэхүйн сургалт нь 2008 оноос хойш тасралтгүй 6 жилийн турш олон түмэнд хүрсэн ба бурханы шашны танин мэдэхүйн ойлголтууд, бясалгалын онол ба ёс зүй зэрэг олон арван сэдвээр нийт 3000 гаруй сүсэгтэн суралцагчдыг хамран зохион байгуулсан байна.

1.2 Дээдийн номын орчуулга, хэвлэл: Манай төв Бурханы шашны сургаал номлол, эрдэмтэн багш нарын номын айлдваруудыг орчин цагийн монгол хэлнээ хэвлэн олшруулж ард олонд түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааныхаа хүрээнд "Багшийг тахихуй", "Бодь мөрийн зэргийн улаан хөтөлбөр", "Шүгдэнгийн тухай айлдвар", "Чойжид дагинын тууж" зэрэг бүтээлүүдийг хэвлэн гаргасан. Эдгээр номууд нь олон түмний талархлыг ихэд хүлээсэн. Дээрхийн Гэгээн Далай багшийн Монголчуудад зориулсан номын сүнчээ болон Жадо ренбүүчэ багшийн номын сүнчээнүүд дээр эдгээр дээдийн номнуудаасаа үнэ төлбөргүйгээр сүсэгтэн олонд тараан түгээж байна.

1.3 "Лавайн эгшиг" 97.5 ФМ радио:


Өнөөдөр Монгол улсын хэмжээнд бурханы шашны агуулгыг боловсруулж цацдаг цорын ганц радио ажиллаж байгаа нь "Лавайн эгшиг" 97.5 ФМ радио юм. Жавзандамба хутагт төв энэхүү радиог төвийнхөө дэргэд ажиллуулан олон талт агуулгын бэлтгэн олон нийтэд сонирхолтой нэвтрүүлэг хөтөлбөрийг тасралтгүй хүргэж байна.

1.4 www.budda.mn цахим хуудас:

Орчин үеийн мэдээллийн хэрэгсэл болох цахим хуудас /www.buddha.mn/ хөтлөн ажиллуулж олон түмэнд бурханы шашны өргөн мэдлэг боловсрол олгох, мөн дэлхий дахин дахь Бурханы шашны талаарх мэдээллийг түгээн ажиллаж байна.

II.ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2.1 Хорих ангийн хүмүүжигч нарт зориулсан сургалт


Нийгэмд тулгамдаж буй гэмт хэргийг бууруулахад бага боловч хувь нэмэр оруулах, эрх чөлөө нь хязгаарлагдсан нийгмийн бүлгийхэнд сэтгэлийн дэм, хүч өгөх зорилгоор долоо хоног бүр сургалт, бясалгалын хичээлийг зохион байгуулж байна.

Энэхүү сургалт, хичээл нь хүмүүжигч нар амьдралд дагаж мөрдөх ариун чиг шугамтай болох, өдөр тутмын амьдралд тохиох бэрхшээл саадыг давах сэтгэлийн хаттай болж, нийгэмших, өөрийн муу талаа ялан дийлж, сайн талаа хөгжүүлэх арга ухаанд суралцаж, ухаалаг, энэрэнгүй сэтгэлтэн болоход нь бага боловч хувь нэмэр болно гэж үздэг. ШШГЕГ-ын харъяа 415-р анги, Мааньт, Дарьт, Зүүн хараа, Тахир соёот, Төв аймгийн урьдчилан хорих газар, 461-р хорих анги болон 409-р хорих ангиудад дээдийн номыг заах, номыг үнэ төлбөргүйгээр тараах ажлыг идэвхийлэн өрнүүлж байна.

  • 2.2 Өвчтөний сэтгэлийг асрахуй хөтөлбөр.


Хүнд өвчтөнийг асрах, сэтгэлийн тус дэмийг хүргэх зорилгоор манай төв "Өвчтөний сэтгэлийг асрахуй" хөтөлбарийг хэрэгжүүлж, энэ хүрээнд Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгтэй хамтран ажиллаж байна. Хүнд өвчтөнтэй сэтгэл засах уулзалт хийх, бясалгах, ном айлдах зэргээр сэтгэлийн тус дэмийг өгч тусгай сургалтанд суусан лам нар Хавдарын эмнэлэг дээр 7 хоногийн 4 өдөр ажиллаж байна. Мөн өвчтөн, ар гэрийнхний хүсэлтээр лам нар гэрээр очдог. 2013 оноос хойш өнөөг хүртэл лам нар 2600 орчим өвчтөнтэй уулзжээ. Мөн онцгой анхаарал халамж шаардлагатай, ядуу, бүл цөөтэй, нөхцөл боломж тааруу өвчтөн, ар гэрийнхнийг олон нийтийн тусламжтайгаар эмнэлэг дээр хоол цайгаар эргэж тойрох, эм тариаг авч өгөх, эмчилгээний болон мөнгөн хандив тусламж үзүүлэх болон бүхий л бусад тусламжийг зохион байгуулдаг. Өвчтөний сэтгэлийг хэрхэн асрах, ямар яаж тусламж үзүүлэх талаар олон нийтэд зориулсан сургалтыг улирал тутам зохион байгуулж байна.

Бид Бурханы шашин хөгжин дэлгэрэх үйлсэд идэвхитэй оролцох үүднээс томоохон төслүүдийг санаачлах, оролцох, хэрэгжүүлэх зэрэг ажлыг өрнүүлж байгаа бөгөөд хувь хүн болон төрийн, төрийн бус байгууллагууд манай төвтэй хамтран ажиллах бүрэн боломжтой.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Танилцуулга
Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй