Халхын их түүхч гавж Зава Дамдин буюу Лувсандаян ( 1867-1937 )

3-р сар 03, 2016

Зава Дамдин хэмээн алдаршсан, Монголын буддын гүн ухаантан, нэрт түүхч Лувсандаян бол Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу, эдүүгээгийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын хүн юм. Тэрбээр Их хүрээний Гүнгаачойлин дацанд гавжийн дамжаа барьж, Их хүрээний номын мэргэдийн дунд ном эрдмээр шалгаран гайхагдаж “Зава” хэмээх нэр алдрыг зиндааных нь хамт олноос хүндэтгэн өргөмжилсөн юм. 1918, 1920 оны үед өсч төрсөн нутаг Дэлгэрцогт уулын өвөрт Чойен-Одсалин хэмээх Буддын гүн ухаан, анагаах ухаан, одон зурхай зэрэг төрөл бүрийн эрдэм ухааныг судалдаг сургууль дацангуудыг байгуулсан байна. Мөн төвд хэлээр 12 боть зохиолыг бичсэн бөгөөд “ Хорчойнжүн ” буюу “ Их Монгол оронд Бурханы шашин дэлгэрсэн түүх ”, “ Алтан дэвтэр ”хэмээх төр шашны түүхийн зохиолоороо буддын шашин гүн ухаан ихэд дэлгэрсэн Энэтхэг, Төвд Хятад болон бусад гадаадын орны эрдэмтэн мэргэдийн дунд ихэд алдаршсан лам байсан. Түүний “ Алтан дэвтэр “ хэмээх номыг 1921 онд Судар бичгийн хүрээлэнд бичүүлэхээр урьж ажиллуулжээ. XV жарны Тус бүтээх хэмээх хонин жилд Да лам Цэрэндондүв голлосон Их хүрээний эрх баригчдаас “Монголын түүхийг багтаасан их шастир нэгийг зохион бичих хэрэгтэй” хэмээсний дээр Төвөдийн Лавран хийдийн дооромбо Балдансамбуу түүхийн номоо гүйцээн бичихийг дахин дахин сануулсныг болгоож 1931 онд энэхүү алдарт бүтээлээ бичиж дуусгасан байна. Тус номыг Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Буддын гүн ухааны уламжлалт сургалттай Дашчойнпэл дацангийн шунлайв гавж С.Гантөмөр лам өнөөгийн бидний хэрэглэж заншсан крилл үсэгт Төвд хэлнээс орчуулан буулгасан байна. Мөн эл ном нь Монгол оронд бурханы шашин дэлгэрсэн түүхийн үнэн бодит гэрч болж байгаа нь бид бүхний судлагдхуунд асар ихээр хувь нэмэр оруулж байна.


Нийтлэсэн: С.Гансүх

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй