“Хөгжил-Ардчилал” хэлэлцүүлэг "хөгжил ба ёс суртахуун" сэдвийн дор өрнөлөө

8-р сар 25, 2015

“Хөгжил-Ардчилал” ТББ-гаас цуврал болгон зохион байгуулж байгаа нээлттэй хэлэлцүүлгийн 2015 оны 5-р сарын 24-ны өдрийн зочноор “Жавзандамба Хутагт Төв”- ийн багш, гавж Д. Нямсамбуу оролцож “Хөгжил ба ёс суртахуун” сэдвийн дор чөлөөт ярилцлага өрнүүллээ. Тэрээр хэлэхдээ „Бурханы шашин Монголд зайлшгүй шаардлагатай. Гэхдээ бүх хүмүүсийг бурхны шашинтай болгох сонирхлыг агуулаагүй. Манай өнөөгийн нийгэмд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол жудаг, хүний мөс. Нийгмийн аливаа сөрөг үзэгдэл хувь хүний ёс суртахуунтай холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл улс үндэстний хөгжлийн анхны үүд бол зөв ёс суртахуунтай хувь хүн юм. Ёс суртахуун тэгвэл нийгэмд тэгш тархсан байх ёстой гэдгийг гавж Д.Нямсамбуу ярилцлагынхаа эхэнд онцолж байлаа. Мөн Монголчууд бидэнд хүлээцтэй, бие биенээ хүндэтгэсэн байдал ихээр дутагдаж байгаа. Нийгмийг бүхэлд нь хамарсан энэ ёс суртахууны доройтол хууль, журмаар зохицуулагдах боломжгүй. Гагцхүү хувь хүний муу юмыг хийж дадаагүй эрхэмсэг ухамсар үүнийг зохицуулж чадна. Энэ ухамсар нь хувь хүнд бат суурьшсан байх ёстой. Ёс суртахууны үрийг нийгэмд тарихад хөрөнгө оруулaлт шиг шууд ашгаа өгдөг зүйл биш, харин удаан хугацаанд үр дүнгээ өгдөг процесс. Ёс суртахуун дээр суурилсан нийгмийг бий болгож байж улс үндэстэн хөгжлийнхѳѳ үндсийг бий болгож чадна. Ихэнх улс үндэстэн гадны гэхээсээ илүү дотоод нөхцөл байдлаас болж задардаг байдаг. Манай өнөөгийн нийгэмд ёс суртахууныг бий болгох нэг боломж бол бурхны шашин. Учир нь манай иргэдийн 87 хувь нь буддизмийг хүндэлдэг, өөрөөр хэлбэл бурхны шашин манай нийгмийн талаас дээр хувьд нь шууд хүрч очиж чадна. Эх оронч үзлийн нэг гайхамшиг бол ганцхан өөрийгөө бодох биш харин бусад олон хүмүүсээ бодох сэтгэлийг хэлнэ гэдгийг ч хэлж байсан юм.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй