ЦАГААН ЛАВАЙ /ДУН/

7-р сар 07, 2014

Буддын шашны зан үйлд цохивор, утсан болон үлээвэр зэрэг олон зүйлийн хөгжмийн зэмсэгийг хэрэглэдэгийг та бид мэдэх билээ. Гэвч тэдгээр зэмсэгүүд нь зөвхөн хөгжмийн эгшиг гаргахад хэрэглэгдэхээс гадна Буддын шашны үзэл баримтлалыг агуулсан асар их бэлгэдэлийг агуулж байдгийг тэр болгон мэдэхгүй байж болох юм. Энэ удаа үлээвэр хөгжмийн зэмсэгт багтах цагаан лавай буюу дун бүрээний бэлгэдлийн талаар товчхон толилуулъя.

Лавай нь доод лусын орон болох их далайгаас гарсан хэмээн алдаршсан бөгөөд Ловон Дашжамцын "Тарнийг баригч чимгийн цэцэг" хэмээх шастирт: "Лавайн байдлыг номловоос:

Эцэг нь оюу хөх луу мөн

Эх нь оюу сэлүүрт алтан загас

Хүү нь дүнбо хэмээн алдаршсан

Нуурын хатадын ах мөн

Могой лусын дүү мөн

Хортон матрын дайсан мөн" хэмээснээр цагаан лавай нь луу, загас хоёр нийлсний дундаас гарсан далайн нэгэн зүйл амьтан бөлгөө.

Урьд Түшитийн орны тэнгэрийн чуулгад бодьсадва Дамба Доггар (Бурхан багш хүний тивд залрахаас емнө Түшитийн оронд Дамба Доггар хэмээх бодьсадвын дүрээр заларч байжээ.) Замбутивд морилон одох болсныг болгоогоод "Замбутивд олон тэрсүүт үзэлтэн нар орон дэлхийг эзлэн буй бөгөөд одоо Бурхан залрах цаг бус болой" хэмээн хориглосонд Дамба Доггар бээр нэгэн цагаан дун бариад "Тэнгэр нараа. Хөгжим бүхнийг нэгэн зэрэг дуугаргатун" хэмээн зарлиглажээ. Тэнгэр нар хөгжим бүхнийг дуугаргасанд бодьсадва Дамба Доггар цагаан дунгийнхаа дуугаар бусад бүх хөгжмийн дууг даран шулмас хийгээд тэрсүүтэн хэн боловч Ялж төгс нөгчсөн (Бурхан)-д саад хийж чадахгүйг үлгэрлэн үзүүлвэй.

Мөн ханьцашгүй Бурхан багш бодь модны дэргэд бурхны хутгийг олоод номыг хүрдийг эргүүлэхэд тэнгэрийн эрхэт Хурмаст бээр баруунаа эргэсэн номын цагаан дунг өргөсөн домог байдаг.

Түүнчлэн Очирсуурин, Наландра, Бригамалашила, Гомасүри, Балдан Брайбүн тэргүүтэн эртний Энэтхэгийн их хийдүүдэд цагаан дунг номын ёсны чухал нэгэн хөгжмийн зэмсэг болгожээ.

Төвд, Монголд ч эртнээс лус, газрын эзэн, тэнгэр, сахиусанд залбирал үйлдэхдээ олон төрөл зүйлийн үлээвэр, цохивор, утсан хөгжмийгхэрэглэдэг байсан ба сүүлд Бурханы шашин дэлгэрэхэд өлзий хутагийн бэлгэдэлт дунг эгшигл үүлэх болсон байна. Ялангуяа аливаа цагаан зүгийн буянт үйлсийг үүдэн эхлэхдээ цагаан дунг үлээдэг журам ихэд дэлгэрсэн юм. Түүнчлэн олон хуврагууд цугларч хурал хурах уриа дуудлага болон бурхад, чуулганы орныг баясгах яруу эгшиглэнт тахилын дуу тэргүүтэнд шүтэн барилдахуйн бэлгэдэлээр хэрэглэн заншсан байна. Тиймээс ч Бурханы шашны гүн ухааны их сургуулиудын анхан шатны сурах бичгүүдэд бэлгэдлийг эрхэмлэн "Номын цагаан дун"-г жишээ болгон авч хэлэлцэх ёс гарсан ажээ.

Мөн өөрөөн гарсан дээдийн цагаан дун болон баруунаа эргэсэн цагаам дунг ихэд эрх тэн нандигнадаг юм. Эдгээр нь мащ ховор байдаг ба өөрөөн гарсан дээдийн цагаан дун нь амьтны буяны хүчээр бурхны хүйнээс гарсан хэмээдэг. Харин баруунаа эргэсэн цагаан дун нь завсаргүй таван удаа дунгийн төрөл авсан дунгийн хясаа юм хэмээн номлосон байна.

Мөн хиргүй цагаан өнгөөр нь цагаан зүгийг дээдлэхийг бэлгэдэх ба хясааны хээ нь зүүнээ эргэсэн бол эрдмийн мөр зэргээр зорчин одохыг, баруунаа эргэсэн бол санасан бүхэн сэтгэлчлэн бүтэхийг бэлгэддэг. Цаашилбал тасралтгүй эгшиг яруу дуугаар нь бурхны хувиршгүй төгс жаргалын лагшинг, доторх эргүүлгэн хээгээр нь бурхад элдэв хувилгаан биеэр амьтны тусыг бүтээхийг, дуу эгшиг нь шамдлаар үлээхэд гардаг учраас юмс бүхэн шүтэн барилдлагын мөн чанартай болохыг, таван зүйлийн хадагаар уяснаар бурхан болохуйн таван зүйл мөрийг, гарын хоёр алгыг дэлгэн барьдагаар нь арга билиг хоёр хослон барилдахыг, эсрүн тэнгэрийн эгшиг мэт дуу чимээгээр бусад дуу аялга бүхнийг сүрээр дардагаар нь харын зүг бүхнийг ялахын бэлгэдлийг тус тус илэрхийлнэ.

Мөн "Махгалын шүн"-гээс:

"Цагаан лавайг нэгэн удаа дээгүүр дуурсгахад

Тэнгэрийн орон бүгдийг эрхэндээ хураана

Эсрүн, Хурмастыг ч үйлэндээ зарна.

Цагаан лавайг хоёр дахиа завсарт дуурсгахад

Хүн хийгээд хүмүүн бусыг эрхэндээ хураана.

Лавайн гуравдахь дуугаар

Чухаг дээд гурав ба гурван язгуур

Дээдэс, хүндлэлийн орон бүгдийг тахимуй.

Дөрөвдэхээр Эсрүн, Хурмаст тэргүүтэн

Итгэл эрдмийн зочид бүхнийг баясгана.

Тавдахиар нь гурван орон, зургаан амьтныг

Нигүүлсэх үйгээр зочин бүгдэд амаржуулна.

Зургаадахиар тотгорын хаан тэргүүтэн

Шимнусын язгуурд төлөөсөөр хангана.

Лавайн долоо дахь эгшиг дуугаар Ширвак, Брадигабуда, Бодьсадваг орноос нүүлгэн

Их хөлгөний ханьцашгүй үрийг эдлүүлнэ" хэмээн номлосон мэт дээдийн энэ хөгжмийг үлээсний тус эрдэм ч санаанд багтамгүй болой.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй