Цагийн цөвүүнд нүүрээ хувиргаад суух хэрэгтэй

8-р сар 05, 2014

Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд Буриад гэлэн гэж нэгэн хүн байсан бөгөөд хэлмэгдэл энэ тэрд баригдалгүй мэнд үлдсэн ажээ. Түүнийг залуу цагтаа Их Хүрээнд сууж байх үед багш нь “Одоо удахгүй цөвүүн цаг болно  шүү. Чи тэр цагт хүнтэй юм ярилгүй, нүүр царайгаа хувиргаад, Дар эх уншиж яваарай” гэж хэлсэн гэдэг. Тиймээс Буриад гэлэн гуай Хүрээ хийд хаагдсанаас хойно нутагтаа ирээд хүн амьтантай ярьж хөөрөхгүй, гагцхүү Дар эхийн магтаал тарнийг уншаад суудаг байсан гэнэ. Түүний шавь Г.Цэндсүрэн гуай энэхүү багшийнхаа тухай ярихдаа “Манай багш их сүрхий хүн байсан юм. Заримдаа намайг орохоор “Царай чинь нэг л биш. Бузартсан байна. Алив нэг үлээгээд орхиё” гээд энгэр рүү тарнидан үлээдэгсэн. Тэгэж үлээж тарнидахад сэтгэлийн хамаг муу юм арилан одох шиг болдог. Тийм мундаг лам байсан юм аа” гэж дурсаж байв. Энэхүү Буриад гэлэн гуай “Цагийн хүрдний ном” буюу “Дүйнхор”-ын ном их үзсэн хүн байсан бололтой. Өргөмөл охиныхоо хүүхдүүдэд Шамбалын орны ирээдүйн хаан болох Дагва хэмээх хааны нэрийг оролцуулж нэр өгсөн байх бөгөөд тэдгээр хүүхдүүдийнх нь заримынх нь нэрийг дурдвал Тонирримбардагва, Ойдовдагва, Халтардагва, Орсоодагва, Осгондагва  гэх мэт болно. Буриад гэлэн гэж нэрлэдгийн учир бол тэрбээр бага залуудаа Оросын Буриадын дацанд нэлээд хэдэн жил ном үзэж суусан юм гэдэг. Тиймээс Буриад гэснээс биш өөрөө бол халх хүн юм. Гэлэн сахилтай хүн байжээ. Жаргалтхаан сумын Пунцагтэгчэнлин хийдийн их унзад С.Шагдарсүрэн гуайн яриснаар бол тэрбээр Саад дайрагдаад нүүр ам нь мурийсан хүнийг зүгээр болгодог байсан гэнэ. Гурилаар ямааны дүрс хийгээд улаан утсаар оосорлоод нөгөө үзүүрийг нь саад дайрагдсан хүний гарт нь уяад “Саа юүлэх ном” гэдгийг уншдаг. Тэгэхэд саа туссан хүн нь зүгээр болоод гурилан ямааны хүзүү нь гилжийж мурийсан байдаг байжээ.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй