"Цогт Цагийн Хүрдэн" соёлын төв

11-р сар 12, 2012

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ:
Дээрхи зорилтын хүрээнд "Цогт Цагийн Хүрдэн" соёлын төв нь Нийгэм хүмүүнлэг, Байгаль орчин гэсэн хоёр үндсэн чиглэлд үйл ажиллагаагаа төвлөрүүлэн ажиллаж байна.

Нийгэм хүмүүнлэгийн чиглэлээр:

Боловсрол, Соёл урлаг, Шинжлэх ухаан:

- Буддын сургаалын их ай сав болох "Ганжуур" буюу "Зарлигийн орчуулга, "Данжуур" буюу "Шашдарын орчуулга" тэргүүтэн их хөлгөн судруудыг орчин цагийн хэлэнд хөрвүүлж нийтийн хүртээл болгох

- Оюутан залуучуудын боловсролыг дэмжих үүднээс сургалт /монгол бичиг, англи хэл г.м/, хүмүүжлийн ажил тогтмол явуулах

- Уламжлалт ёс заншил, эрдэм ухааныг сэлбэн судалж тайлбарлан таниулах сургалт болон лекц, семинарыг шат дараалалтай зохион байгуулах

- Эрдэм шинжилгээний сургалт семинар явуулж, судалгаа шинжилгээ хийх

- Судалгаа шинжилгээнд түшиглэн ном бүтээл туурвих, орчуулах, сурах бичиг, товхимол зэргийг эрхлэн хэвлүүлэх

- Үндэсний соёл урлагийг дэмжин хөгжүүлэх чиглэлд мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах,

- Бурханы шашны сургаал номлолыг шинжлэн судлах, мөн чанарыг танин мэдэх, түгээн дэлгэрүүлэх буянтай үйлсийг өрнүүлэх

- Номт гурван орон хэмээн алдаршсан Энэтхэг, Төвд, Монгол орны ариун дагшин газруудаар аялуулж мөргөл хийх буяны үйлийг аж ахуйн нэгж байгууллага, компани, хувь хүмүүстэй хамтарч зохион байгуулах

Эрүүл мэнд:

- Эмнэлэгийн үзлэг оношлогоог үнэ төлбөргүй явуулах, эрүүл ахуйн зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх талаар сургалт семинар, санал зөвлөгөө өгөх зэрэг ажлуудыг зохих байгууллагуудтай хамтарт зохион байгуулах

- Эрүүл орших арга ухааныг мэргэжлийн байгууллагуудаар дамжуулан хүн ардад заан сургаж хэвшүүлэх.

Байгаль орчны чиглэлээр:

- Оршин буй байгаль орчноо хайрлан хамгаалж цэвэр цэмцгэр байлгах үйл ажиллагааг зохион байгуулж явуулах

- Байгаль орчныг нөхөн сэргээж цэцэрлэгжүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагууд, хувь хүмүүс, аж ахуйн нэгж компаниудтай хамтран идэвхтэй өрнүүлэх

- Байгаль орчинтойгоо хэрхэн зөв зохистой харилцах талаар сургалт семинар, судалгаа шинжилгээ явуулж гадаад дотоодын байгууллагуудтай хамтран төсөл хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлнэ.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй