Шоргоолж, загас тэргүүтэнд идээн өглөг талбих ёс

10-р сар 25, 2012

Наму гүрү радна я

Шоргоолжинд идээн өглөг талбих ёс нь: Зуны дэлгэр цаг тэргүүтэнд шоргоолжны үүр нэвтрэх цагт гарын тос хир бүгдийг угаан цэвэрлээд адистэдэт шүтээн хурсан маанийн үрэл тэргүүтэнд ариун ус буюу тэр байхгүй ч хилэнц түйтгэрийг цэвэрлэгч тогтоол тарни тэргүүтэнг олонтой урьсан ус буюу эгэл ус байсан ч болох бөгөөд арвайн гурилтай хавсарсан чийгт төдий үйлдээд тал газар ба модны үндэс тэргүүтэн шоргоолж ихтэй их үүрэнд одоод аврал одуулах, сэтгэл үүсгэж үйлдээд өөрөө агшинаар Хутагт мэлмийгээр болгоогч Жанрайсаг Хасарбани биед болсонд санаад зургаан үсэг алин чадахаар унш.

Ум мани бадмэ хум. Тэндээс Гамгани, Дүргадэ тэргүүтэн хилэнцийг цэвэрлэгч тогтоол тарни аль мэдэхийгээ урьж уншаад Асархуй, Нигүүлсэхүй сэтгэлийг илт үйлдээд урьдын арвайн гурилтай хавсарсан идээгээ олон цөөнийг хэр тааруулж шоргоолжны үүрийн үүд нүгүүдэд талби түүнийг авч гүйцэх лүгээ урьдчилан бас талби. Тэндээс тодорхой бодлого мэтээр багш дээд гурвын адистэд хийгээд өглөг үүний буяны хүчээр би хийгээд зоригдолын орон дахь өглөгийн эздийн өвчин ад ойрын хөнөөл амирлах болтугай. Муу үйл, өр төлөөс хоцролгүй буян үүний хүчээр цэвэрлэгдэж урт нас, өвчингүй, амгалан жаргалан төгс үргэлжид номыг эдлэх болтугай. Хэмээгээд гурван орныг зоригдолгүйгээр хоосон чанараар тамга талби. Шоргоолж тэргүүтэн гурилан идээ идэгч загас, хорхой тэргүүтэнд хорлолгүй идээг өгвөөс тус эрдэм ихтэй ба бүхнээ өдөөгч сайн сэтгэлээр саяны номлосончилэн үйлдвээс хотол чуулган болно. Хэмээгдэх үүнийг Дарма вазра амьтанд өглөг талбих тэргүүтэн гүрэм олонтойг бүтээх үес энэ мэтэд буяныг хураахын гишүүн болохуйд санааг гарын авлагт үйлдэв.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй