ШУ, Анагаах ухааны доктор, лам Бэрри Кэрзин:

3-р сар 20, 2013

Та Монголын оюутан залуустай уулзаж ярилцлаа. Тэдгээр оюутнууд мэдээж танд асуулт тавьж буй бизээ. Тэр тавьж буй асуултын чанар хир зэрэг байна?

-Зарим оюутнууд зөв юм асууж байсан. Тэхдээ өөрсдийгөө зөв юм асууж байна гэдгээ мэдэхгүй байх шиг санагдсан. Маш олон оюутан монголынхоо соёл, уламжлал, өв ёсныхоо дунд байгаа хирнээ яг энэ тэр гээд хэлж чадахгүй байгаа нь анзаарагдлаа. Шашны суурь ухагдахууны талаар тэд мэдэхгүй байсан. Ялангуяа үйлийн үр, тухайлбал алсдаа гарах үр нь одоогийнхоо үйлтэй холбоотой гэдгийг ухаарахгүй байх шиг санагдсан. Тэхдээ 1995 оныхтой харьцуулбал бурханы шашны талаар илүү сонирхож асууж уудлах болсон нь анзаарагдсан.

-Олон удаагийн уулзалтаараа оюутан залуустай танил болсон биз ээ. Тэдгээр залууст захиж хэлэх үг тань юу байх бол?

Монгол залууст лекцээрээ дамжуулж нэгэн захиас үлдээж байгаа. Тэр нь буддизм гэхээр хуучин юм, эртний юм гэж бүү хандаарай. Аливаа зүйлийг учир шалтгааны үүднээс судалсны үндсэн дээр дүгнэлт өгдөг суурь бодлоготой аргачлал арвинтайшашин юм шүү. Тиймээс соёл уламжлалыг шинжлэх ухаантай хослуулж чадах юм бол та бүхний амьдрал цэцэглэх нь дамжиггүй.

-Манайхан янз бүрийн бясалгал сонирхож байна. Нэг сонинд өгсөн ярилцлагыг тань уншаад эдгээр хүмүүст их нарийн зөвлөгөө өгөх юм байна гэж бодсон шүү?

-Бясалгалын олон төрөл байгаа. Нийтлэг гэж хэлж болох нэг бясалгалын талаар тайлбарлаж өгье. Эдгээр бясалгалыг ерөнхийд нь хоёр ангилж болно. Энэ нь нэг зүйлийг төвлөрүүлж бодох, шинжлэн бодох хоёр арга юм. Нэг зүйлийг төвлөрүүлж бясалгах байгаа боловч үүнээсээ дэлгэрүүлж дараагийн аргачлал нь гарч ирдэг. Ухаан санаа төвлөрөөд ирэх юм бол дараагийн аргууд тэндээсээ урган гарч адил болдог. Усыг буцалгаад уухын тулд өөр саванд юүлдэг шиг хоорондоо холбоотой тэгэхдээ хоёр өөр арга юм шүү. Нэгэн бясалгалын тухай тайлбарлаж өгье. Та бүхэн тогтоогоод сайн дадуулахыг хичээгээрэй.

Нэгд. Хамаг амьтны зовлонг өөртөө үүрч өөрийн амгаланг бусдад арилжих сэтгэлээр бясалгах сэтгэл үүсгэх
Хоёрд. Хэдий би хамаг амьтны төлөө бодь сэтгэл үүсгэсэн ч гэсэн миний буян хүрэхгүй юм. Иймд би өөрөө бурхан болж энэрээд тэдгээр амьтдыг зовлонгоос нь гэтэлгэх гэсэн бодь сэтгэл төрүүлэх гэж хоёр байна.

Ярилцлагыг Ц.Пүрэвсүрэн

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй