Эргэл хийх ёс

10-р сар 17, 2012

Эргэлийг Түвдээр “Гороо” гэдэг бөгөөд монгол хэлний үсийн санд орж “Гороо хийх" гэх болжээ. Эргэлийг нар зөв буюу баруун эргэж хийдэг. Тарнийн ёсонд нар буруу эргэх ёс ч байдаг ч тийм түгээмэл биш байдаг. Сударт “номын зүг баруун”, номын бус зүг зүүн хэмээжээ. “Бодичаряа аватра”-аас “Бусадтай гараар мэндлэхдээ баруун гараар үйлдэх хэрэгтэй” гэж айлдсан байдаг. Энэ бүгдээс үзвэл Бурханы шашны ёсоор баруун зүгийг эрхэмлэн дээдлэж байсан нь тодорхой харагддаг юм. Эргэлийг сүм дуган суварга, багшийнхаа өргөө, өөрийн бурхан шүтээн залсан орон гэрээ ч тойрон эргэж болно. Хүн өөрийн хүссэн зүйлээ залбиран эргэл хийж болно. Гэвч их хөлгөний үүднээс мөргөхдөө бурхан, ном, хувраг гурван эрдэнэд итгэсэн сүсэг бишрэл чухал бөгөөд бие, хэл, сэтгэлийн нүгэл хилэнцээ арилган, ариусаж улмаар гэгээрлийн хутгийг олох эрдэм төрүүлж адистидла гэж чин сэтгэлээр залбирах хэрэгтэй. Эргэл хийхдээ эргэлийн эхэнд тоог арвижуулдаг тарни үүнийг унших нь чухал. “Намо вага вадэ радна гэдү разаяа дата гадая архадэ сам яа гасам бүддаяа дадяата ом раднэ раднэ маха раднэ визая суха” гэж уншаад мэгзэм, маани, итгэл, ерөөл, магтаал, залбирлаа унших хэрэгтэй. Адгуус хүн алин ч зовлонг хүсдэггүй зөвхөн жаргалыг хүсдэг. Бид жаргалтай байхын тулд буяныг хураах хэрэгтэй, зовлонгоос гарахын тулд нүгэл хилэнцээсээ ангижрах хэрэгтэй. Үүний тулд эргэлийг олон дахин хийх хэрэггэй. Эргэл хийх үе нь бурхны дүйчэн, багш, аав ээжийн мэндэлсэн, таалал барьсан сайн өдөр цагт болон бурхан шүтээн, сүм хийд, сувраганд очих үедээ хийвэл сайн. Түүгээр ч барахгүй эргэлийг Бурхан багш, Богд лам зэрэг дээдсийн төрсөн мэндэлсэн газар орон Гүнбүм, Баруун зуу, Эрдэнэ зуу, Их хүрээ зэрэг адистэд оршсон алдартай сүм дуган, хүрээ хийдүүд болон тахилга шүтлэгтэй уул хайрхадыг эргэх ёс ч байдаг. Эргэлийн тусыг санаанд багташгүй гэж ном сударт айлдсан байдаг. Үүнийг мэдэхийг хүсвэл эртний ном судрыг судлан унших хэрэгтэй боловч товчилвол гурван эрдэнэд үл сүсэглэн, үл биширсэн тэргүүнтэн хилэнц ариусч буян агуу ихийг хурааж санасан ажил үйл сэтгэлчлэн бүтэх учиртай гэдэг. Бурханы сургаалд “буянтай хүний санасан бүгд бүтнэ” гэж сургасан байдаг. Үүнээс гадна эргэл их хийвэл хий, бадганы төрлийн болон бусад олон өвчинд тустайн дээр хүний эрүүл мэнд мөн урт наслахад чухал зүйлийн нэг болдог юм.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй