ЭРТНИЙ СУРГААЛААС СУРАЛЦЪЯ эссэ бичлэгийн уралдаан

1-р сар 07, 2016


Уралдааны зорилго:

Өглөө бүр, үдэш бүр санаж, ургуулан боловсруулж, учир холбогдлыг нь нээн, эрхэмлэж явбал зохих тийм эрдэнэсийн сан бол цэцэн билигт ардын минь сургаал, ухаан юм.

Улс төр нийгэм эдийн засгийн хөгжлийн ээдрээтэй замыг даван туулж байгаа зах зээлийн нийгэмд Монгол хүн бүр, хүүхэд бүрийн үндэсний үзэл ухамсрыг сэргээх, зөв хүн болж төлөвших, амьдрахын үнэ цэнийг ухаарахад Эртний сургаалын зохиолуудын утга санаа, учир холбогдол, мөн чанарыг ухан ойлгох нь өндөр ач холбогдолтой юм.

Эртний монголчуудын уран зохиолын сэтгэлгээ түүгээр дамжуулан монгол хүн бүрт уламжлагдан үлдэх ёстой хэл, соёл, түүх, зан үйлийн өв соёл, шашин шүтлэг, монгол аман бичгийн эртний уламжлалт соёл түүхийг сурталчлах түгээн дэлгэрүүлэхэд оршино.


Ерөнхий зохион байгуулагч:
Мөнхийн Үсэг” групп, “Азхур” номын их дэлгүүр, “Болор судар” хэвлэлийн газар, www.bookstore.mn сайт

Хамтран зохион байгуулагч:
БСШУЯ, МҮОНРТ, Жавзандамба хутагт төв

Уралдааны сэдэв:
Эртний сургаалын зохиолууд” номд багтсан 9 зохиолоос сонгох

Хамрах хүрээ: 13-18 нас

Шалгаруулалт: Эртний сургаалын зохиолууд уралдааны шалгаруулалт 2 үе шаттайгаар явагдана.
1-р шат:Эссэ” бичих. (“Эртний сургаалын зохиолууд” номд багтсан 1 зохиолыг сонгон “Эссэ” бичнэ)

Тавигдах шаардлага:
- 350-450 үгэнд багтаана
- Arial фонд, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1,15
- Үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх
- Өөрийн овог нэр, холбогдох утас, сургууль, анги, бүртгэлийн дугаараа бичсэн байна


2-р шат: Илтгэл. (“Эссэ” бичлэгийн уралдаанаас шалгарсан 50 хүүхэд илтгэл тавих бөгөөд илтгэлээс асуулт асууж утга учир, мөн чанарыг тайлбарлуулах)

Тавигдах шаардлага:
- Эртний сургаалын зохиолууд номд багтсан 9 зохиолыг заавал уншсан байх
- Илтгэлийн сэдэв, илтгэгчийн овог нэр, сургууль, хаяг, харилцах утас, и-мэйл хаягийг тодорхой бичсэн нүүр хуудастай байна. Өөрийн цээж зураг.
- Илтгэлийн хугацаа 5-7 минут

Уралдааныг дүгнэх:
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг “Азхур” ХХК, “Болор судар” хэвлэлийн газар, www.bookstore.mn сайтын хамт олон хүлээн авч, мэргэжлийн шүүгчид шүүн явуулна.
Уралдааны шагналын сан:

1-р байр 1.500.000 төгрөг
2-р байр 1.000.000 төгрөг
3-р байр 600.000 төгрөг

Тусгай байр (2 хүн) - тус бүр 300.000 төгрөг

2-р шатанд шалгарсан хүүхэд бүрт гарын бэлэг.

Бүртгэл:
Жич: Уралдаанд оролцогчид цахимаар болон биечлэн ирж бүртгүүлэх
Хугацаа: 2015.12.21-2016.01.22 хүртэл

1. Цахим бүртгэл: www.bookstore.mn сайтаар
2. Нарны зам дагуу Мөнхийн Үсэг Групп ХХК-ийн байр, Азхур номын их дэлгүүрт
2. МУБИС-ийн ар талд, TIME төвийн 1 давхарт
Азхур номын дэлгүүрт бүртгүүлж, бүртгэлийн дугаар авна.

Уралдааны материал хүлээн авах хугацаа, хаяг:
Уралдааны 1-р шатны материалыг 2016 оны 02 сарын 15-ны өдрөөс 22-ны өдрийн 18.00 цаг хүртэл цаасан хэлбэрээр дээрх дэлгүүрүүдийн хаягаар, файл хэлбэрээр info@azkhur.mn хаягаар хүлээн авна. Мөн шуудангийн хаягаар бүтээлээ битүүмжлэн ирүүлэх боломжтой.

Шуудангийн хаяг: СБД, Тээвэрчдийн гудамж-27, 3-р хороо, Улаанбаатар-28, Шуудангийн хайрцаг-41, Мөнхийн Үсэг Групп ХХК-ийн байр, “Болор судар” хэвлэлийн газарт, “Эртний сургаалаас суралцъя” уралдаанд гэж хаяглах
Лавлах утас: 99080825, 89009837, 70104343
70129799, 88022847, 89000105

Уралдаанд оролцогчдод өгөх зөвлөмж:

Хэвлэмэл хэлбэрээр уншихыг хүсвэл:
Номын үндсэн үнэ: 19.900төгрөг
Уралдаанд зориулсан тусгай үнэ: 5500төгрөг

1. Нарны зам дагуу Мөнхийн Үсэг Групп ХХК-ийн байр, Азхур номын их дэлгүүр
2. МУБИС-ийн ар талд, TIME төвийн 1 давхарт Азхур номын дэлгүүр

Цахим хэлбэрээр уншиж, сонсохдоо:
· Ухаалаг төхөөрөмжиндөө AppStore, PlayStore -оос AzBooks аппликейшнийг үнэгүй татаж суулгана.
· Уралдаанд бүртгүүлсэн хаягаараа нэвтэрч орно.
· ЦАХИМ, СОНСДОГ ном цэсний баруун дээд буланд байрлах сагсны зурагтай товчлуур дээр дарж, түүх ёс заншил ангиллаас “Эртний сургаалын зохиолууд” номоо сонгоно.
· Номоо татаж авсны дараа интернэтгүй орчинд унших, сонсох боломжтой ба худалдаж авсан номоо гурван өөр төхөөрөмж дээр үнэгүй суулган унших, сонсох боломжтой.
Цахим номын үндсэн үнэ: 12.000төгрөг
Сонсдог номын үнэ: 1000төгрөг
Уралдаанд зориулсан тусгай үнэ: 2000төгрөг

ТӨЛБӨРИЙН ХЭЛБЭРҮҮД:
1. Бүх төрлийн МАСТЕР, ВИЗА КАРТ. Дотоодын картаар төлбөр хийх тохиолдолд интернэт эрх (ойрхон байрших салбар, ATM машинаас интернэт PIN код) авсан байх шаардлагатай.
2. Бүх банкны ИНТЕРНЭТ, МОБАЙЛ банк
3. www.bookstore.mn -ны ЦЭНЭГЛЭГЧ КАРТ.

Цэнэглэгч картын худалдаа:
“АЗХУР” номын дэлгүүрийн бүх салбараар


Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй