ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЯРЫН ӨДӨР МОНГОЛЧУУДДАА БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!!!
Одоогоос 104 жилийн өмнө 12.29-нд VIII Богдоор удирдуулсан Монголын ноёд, тайжууд, лам хуваргууд, эрэлхэг эх орончид эв хамтын хүч, арга ухааны дээдийг хэрэглэн Манж-Хятадын дарлалаас гарч, эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлан тунхагласан түүхтэй билээ.
<<МБШТөв Гандантэгчэнлин хийд
Сажа бандидын номын хүрдэн хийд
Бэтүб хийд
МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацан
Жавзандамба Хутагт Төв ТББ
Монголын сүсэгтний холбоо
Их хөлгөний уламжлалыг хадгалах төв
Энэрэл нигүүсэл оюун билгийн төв>>
байгууллагууд хамтран энэ онд
Хубилай сэцэн номт их хаан мэндэлсний 800 жилийн ой, Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой
тохиож байгаатай уялдуулан үндэсний эрх чөлөөгөө олсон түүхт ойн өдрөөр Монгол түмний ялгамжаат шүтээн "Алтангэрэл судраа хотлоороо уншицгаая" эрдэм, соёлын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаа маань эрдэмт дээдэс багш нарын сургамжит айлдвар сургаалтай, эрдэмтэн судлаачидын онц сонирхолтой илтгэлүүдтэй, буян хишгээ хурайлсан Алтангэрэлийн сан, даллагатай, хуран чуулсан олон болон үзсэн сонссон хэн бүхний мэдлэг оюуны тэлж, үндэсний бахархалыг төрүүлсэн өргөн дэлгэр, үр өгөөжтэй, сайхан үйл ажиллагаа боллоо.
Энэхүү үйл ажиллагаанд морилон ирж, айлдвар сургаалиа хайрласан МБШТөв Гандантэгчэнлин хийдийн хансүр, гавж Ё.Амгалан лам, Хубилай хааны тухай илтгэл тавьсан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаач Р.Отгонбаатар, Өндөр Богдын тухай илтгэл тавьсан МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, гавж Д.Лувсанжамц лам, VIII Богдын удирдсан эрх чөлөөний хувьсгалын талаар илтгэл тавьсан Чойжин ламын сүм музейн ажилтан, Энэтхэг, Буддын гүн ухаан судлаач Ч.Хатанбаатар нар болон хамтарч, дэмжиж оролцсон бүх байгууллага, хувь хүмүүсдээ чин сэтгэлийн талархал илэрхийлээд юу санасан есөн цагаан хүсэл нь үргэлжид номын ёсчлон бүтэж байхын ерөөл өргөе.
Мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан
ТВ9 телевиз
Лавайн эгшиг ФМ 97.5 радиогийн удирдлага, хамт олонд гүнээ талархая.
Тус үйл ажиллагаан дээр тавигдсан эрдэмтэн, судлаачдын илтгэлүүдийг бид та бүхэн цувралаар хүргэх болно.
МОНГОЛЧУУД БИД АСАР ИХ ҮНЭЭР ОЛДСОН ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО ҮНЭЛЖ, ХАЙРЛАЖ, БАТАТГАЖ ЯВЦГААЯ. ҮНЭН ТҮҮХЭЭ МЭДЭЖ, ЭВ ЭЕЭ ХИЧЭЭЦГЭЭЕ.
МОНГОЛ УЛС ҮҮРД МАНДАН БАДРАГ.
ЖАВЗАНДАМБА ХУТАГТ ТӨВ