9-р Богд Жaвзaндамба хутагтын таалал төгссөний дараа зарласан Гандан хийдийн хэвлэлийн бага хурлын үеэр хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцын хэлсэн үг

11-р сар 25, 2012

Өнөөдөр 17 дугаар жарны Баясгалан хэмээх усан луу жилийн хаврын эхэн сарын шинийн найманд буюу Бурхан багшийн их дүйцэн 15 өдрийн хамгийн оргил өдөр нь болсон энэ өглөө Богд лам маань таалал барьж, сүсэгтэн олон, монголын ард түмэн бидэнд их гарз хохирол учирлаа. Багш маань Түвдийн оронд мэндэлж, бага цагт нь Түвдийн ч, Монголын ч улс төрийн байдал хүнд хэцүү байсан учраас цаг үеийн шалтгаанаар ирж чадахгүй байсан. Гэсэн ч монголын ард түмний хүслээр Богдыг тодруулсан. Тэгээд

Энэтхэгт очиж байж байгаад 1999 онд Монголд ирж байсан бол 2009 онд дахин ирж шашин амьтны тусыг агуу ихээр бүтээсэн. Та бүгд мэднэ хөдөө гадаа явж, сүм хийдээрээ орж, ард түмэнтэй уулзан, эв нэгдэлтэй байх, улс орноо хөгжүүлэх, гэр орондоо бүлээн дулаан байх талын сургаал зарлигаа байнга айлдаж ирсэн. Бурхан шашнаа хөгжүүлэх, лам хуврагуудыг эв нэгдэлтэй байхыг сургаж байсан. Монголын нийт ард түмний шүтээн болсон Жанрайсигийн хоёр талд Манзушир, Очирваань бурхан шүтээнийг бүтээж ажил үйлсээ туурвисаар байгаа таалал төгслөө.

Богд багш маань байхдаа бидэндээ олон сайхан зарлиг айлдсаны дотроос таалал төгсөхийнхөө өмнөхөн аливаа нэг ажлаа урьдаас мэдэж, хэлж байдгийг биеэрээ харж, мэдэж байлцсан юм, би. Аргагүй дээд төрөлтөн, хувилгаад гэдэг агуу байдаг юм байна. Ирсэн цагаасаа эхлээд л Дүйнхор дацанд айлтгал хийхдээ “Монгол орондоо ирж шашин амьтны тусыг их хийж амжихгүй нь ээ. Дараагийн аравдугаар дүр маань илүү сайн байх болно” гэж айлдаж байсан. Тэр өдөр Гандангийн дэнж дээр солонго татаж, их олон хүн харсан. Тэгээд баярлаж байсан шүү дээ. Өнгөрөхийнхөө өмнөхөн бид бүгдийг дуудаад хоёр янзын зарлиг айлдсан юм. Нэгдүгээрт би маш хатуу залбирч Монгол орондоо төрнө гэсэн. Хоёрдугаарт, би бол улс төрийн ажлыг ямар нэг хэлбэрээр сонирхож байгаагүй. Тэрэнтэй адил миний хойд дүр улс төрийн асуудалд оролцохгүй гагцхүү шашныхаа ажилд анхааран байна гэсэн юм. Энэ зарлигаа айлдаж байхдаа бие нь их сайн байсан. Тэгээд “Би одоо ингээд явна даа” гэж хэлэхэд өмнө нь хэд хэдэн удаа айлдаж байсны адил хөдөө хийдээр явж, ард иргэдтэй уулзах тухай бид бодож байснаас өнгөрнө гэж санасангүй ээ.

Өчигдөр унтаад буюу хүндэтгэлийн хэлээр бол жаргасан. Өглөө хажууд нь байдаг хүн сэрээд гэрэл гэгээ татаад байгаа юм шиг санагдаад байна, ямар учиртай вэ гээд намайг, манай бусад ламыг дуудаж ирүүлсэн. Өрөөнд нь ороход нүд нь нээлттэйгээр жаргасан байна лээ. Багшид нь дуулгая даа гээд бид утас аваад ярихад нүдээ хаагаад, жаргалтай маягтай таалал төгслөө. Бүх зүйл нь өөрийн эрх, өөрийнх нь бодлоор байдаг юм байна.

Дээхэн нэг удаа бие нь муудахад Далай багшаас асууж байсан, ийм цаг үе нь хэзээ вэ гэсэн. Тэгэхэд нь “Жилийн сүүл болчихлоо. Одоо хэрэггүй биз дээ. Жил гаргаж байгаад яваарай” гэсэн байдаг. Богд өөрөө гурав, дөрөвдүгээр сард явдаг юм бил үү дээ гэж хэлж байсан. Түүнийг нь бид бас л сайн ухаж мэдээгүй байсан, тэгэхээр том бодьсад улсууд өөрийн эрхтэй, урьдаас хэлж байдаг юм байна.

Одоо ингээд Гандан хийдээсээ оршуулгын ажлыг нь бодож, оршуулгын комисс гаргаж байна. Бас төр, засгаас санаа тавьж байгаа. Өнөөдөр бид Богдынхоо хойд дүрийн талаар бас нэлээд бодож, өнөөдөр комисс байгуулсан байна. Үүнд, би, манай дэд хамба лам, Лувсанжамц лам, Амгалан лам, Осор ринбүүчи, Бямбажав лам нар “Богдын хойд дүр тодруулах комисс”-т орсон. Оршуулгын ажлыг нь бид ямар янзаар сүүлийн ажлыг нь өнгөрүүлэх вэ гэдгийг ярилцаж байна. Богд нарыг жинс өргөж оршуулдаг эсвэл шуумал байдалтай оршуулдаг ёс бий. Түүнээс аль нэгийг шийдээд, эргээд сэтгүүлч та бүхэнд дуулгах болно. Өнөөдөр бол зөвхөн өнгөрсөн, хойд дүрийг тодруулах комисс байгуулагдсан энэ талаар мэдээлэл өгөхөөр цуглуулсан юм.

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй