Зан үйл

Сан тавих ёс

10-р сар 15, 2013
Сан тавих ёс

Бурханы шашин дэлгэрсэн газруудад “Сан тавих” хэмээх ёс зан үйл ихэд дэлгэрсэн байдаг. Бүр Бурхан гэгээний үед Магдасанмо гэгч элдэв сайхан үнэртэнг найруулан шатааж байшингийнхаа дээр тавьсан утаагаар Бурхан багшид тахил өргөж байсан хэмээн “Магдасанмо домог”-т өгүүлсэн байдаг. “Үнэр дор гурван зүйлийг мэдэж үйлд...” хэмээсэн нь сангийн гарвалыг үзүүлсэн ажээ. Энэтхэгийн их бандида тарнич Ловон Бадмажунай Төвд оронд залагдан ирж, догшин газар лус савдагийг номхотгохын тул ном тарни уншин арц ганга тэргүүтэн элдэв сайхан үнэртэнг уугиулж байсан гэдэг. Энэ нь ...

Дэлгэрэнгүй »

Бурханы шашны зан үйл ба айл гэр

11-р сар 12, 2012
Бурханы шашны зан үйл ба айл гэр

Шинэ байранд орсноор тухайн айл гал голомтоо шинээр үүсгэж байгаа хэрэг билээ. Аливаа байх сууцанд шинээр орохдоо ариулах үүднээс хүмүүс сүсэг бишрэлээрээ ном уншуулдаг. Ер нь хүн гэдэг үргэлж муу зүйл, атгаг санааг сэтгэлдээ тээж явдаг учраас тэр муу муухай бүхэн биеллээ олохоос эмээж, лам залж ном айлтгуулдаг учиртай. Энэ нь нэг ёсондоо сэтгэл зүйн засал гэж ойлгож болно. Мөн Монголчууд шинэ гэрт орсны дараа газар, уул усны аюулаас хол байх үүднээс бурхан багшийг хамгийн анхны айлдсан ном болох “Дашзэвэг”-ийг ...

Дэлгэрэнгүй »

Шоргоолж, загас тэргүүтэнд идээн өглөг талбих ёс

10-р сар 25, 2012
Шоргоолж, загас тэргүүтэнд идээн өглөг талбих ёс

Наму гүрү радна я Шоргоолжинд идээн өглөг талбих ёс нь: Зуны дэлгэр цаг тэргүүтэнд шоргоолжны үүр нэвтрэх цагт гарын тос хир бүгдийг угаан цэвэрлээд адистэдэт шүтээн хурсан маанийн үрэл тэргүүтэнд ариун ус буюу тэр байхгүй ч хилэнц түйтгэрийг цэвэрлэгч тогтоол тарни тэргүүтэнг олонтой урьсан ус буюу эгэл ус байсан ч болох бөгөөд арвайн гурилтай хавсарсан чийгт төдий үйлдээд тал газар ба модны үндэс тэргүүтэн шоргоолж ихтэй их үүрэнд одоод аврал одуулах, сэтгэл үүсгэж үйлдээд өөрөө агшинаар Хутагт мэлмийгээр болгоогч Жанрайсаг ...

Дэлгэрэнгүй »

Замбал бурханыг тахихуй.

10-р сар 24, 2012
Замбал бурханыг тахихуй.

Замбал бурханаа зэс саванд хийж цэвэр ариун рашаан усыг хийн тахил өргө. Замбал дор усан тахил үйлдэх ёс нь: “Ум А Хум”-аар усыг рашаанд адистэдлээд өөрийг хасарваанд тодруулсны өмнө цагаан, шар, хар Замбал тодрон оршлоо. Лагшинд усны урсгал өргөсөнөөр эвэршээл амирлан, амгалангаар цэнгээд шидийг өршөөн соёрх. Цагаан Замбалд “Ум бадам гродха аръя замбала хри даяа хум пад” Шар Замбалд “Ум замбала залан даяа суухаа” Хар Замбалд “Ум залу суухаа” хэмээн амандаа уншин усаа өргөн усны дуслаас амсаад “Би хийгээд хамаг ...

Дэлгэрэнгүй »

Эргэл хийх ёс

10-р сар 17, 2012
Эргэл хийх ёс

Эргэлийг Түвдээр “Гороо” гэдэг бөгөөд монгол хэлний үсийн санд орж “Гороо хийх" гэх болжээ. Эргэлийг нар зөв буюу баруун эргэж хийдэг. Тарнийн ёсонд нар буруу эргэх ёс ч байдаг ч тийм түгээмэл биш байдаг. Сударт “номын зүг баруун”, номын бус зүг зүүн хэмээжээ. “Бодичаряа аватра”-аас “Бусадтай гараар мэндлэхдээ баруун гараар үйлдэх хэрэгтэй” гэж айлдсан байдаг. Энэ бүгдээс үзвэл Бурханы шашны ёсоор баруун зүгийг эрхэмлэн дээдлэж байсан нь тодорхой харагддаг юм. Эргэлийг сүм дуган суварга, багшийнхаа өргөө, өөрийн бурхан шүтээн залсан ...

Дэлгэрэнгүй »

Цайны дээж өргөх ёсон.

10-р сар 17, 2012
Цайны дээж өргөх ёсон.

Монголчууд цай сүүнийхээ дээжийг өргөдөг эртний сайхан уламжлалтай билээ. Өглөө цайгаа чанаад эхлээд Бурхан шүтээндээ дараа нь хангай дэлхий, уул хайрхандаа өргөдөг. Зарим нутагт цайныхаа дээжийг гэрийн хоймор буюу тогооны дээд талд гурвантаа дусаадаг нь гэр орондоо аз жаргал хүссэн сэтгэл болдог. Бурхан шүтээндээ дээжээ өргөдөг нь Бурханы шашинтан хэн боловч "... юу идсэн, юу уусныхаа дээжээр Чухаг дээд гурвыг тахиж байх” гэсэн сургаал мөрдлөгийн ёс юм. Цайныхаа дээжийг зэс, гууль, мөнгө, алт, болор зэрэг эрдэнийн зүйлээр хийсэн тахил, цөгцөнд ...

Дэлгэрэнгүй »
Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй