Үгсийн тайлбар

Хоосон чанар

Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд байхаас биш өөрийн мөн чанараар буюу бусдад харгалзахгүйгээр бүтсэн зүйл тоосны төдий ч үгүй гэж үздэг. Бидэнд үзэгдэж, харагдаж , мэдрэгдэж буй юмс бүгд үнэхээр бүтэж бий болсон мэт үзэгдэх боловч мөн чанарыг судлагч билгүүнээр аль нь үнэнээр бүтэв хэмээн эрж үзвээс дан гагц өөрийн бие дааж үнэнээр бүтсэн юу ч эс олдоно.Хэрэв ямар нэгэн зүйл тоосны төдий олдох аваас үнэнээр бүтсэн зүйл байна гэж үзэж болох атал тийм зүйл олддоггүй билээ.Тиймээс юмс бүгд зөвхөн томъёололын төдийд байх боловч мөн чанартаа эрж хайгаад үл олдох хоосон чанартай гэж номлодог.

Бодь сэтгэл

Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд би өөрөө бурханы хутгийг олъё” гэх энэ хоёр сэтгэл нь өөрийн болон бусдын тусыг чухалчилсан сэтгэл бөгөөд ийм сэтгэл төрвөл бодь сэтгэл төрж байна гэсэн үг.Улмаар их хөлгөнтөн болж байгаа юм. Бодь сэтгэл нь Бурханы хутгийг олох аргын тал болдог бол хоосон чанарыг онож мэдсэн билгүүн нь билгийн тал болно.

Адис жинлав

Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн адистид, тааллын адистид, багшийн адистид зэрэг олон бий.

Эрхэм зарлиг

Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар гэгээнээр айлдсан, адислаж айлдсан, сургаалыг зөвшөөрч айлдсан гэж хуваадаг. Эрхэм зарлигийг арван хоёр хуваадаг бөгөөд ес болгож хуваадаг ёс ч бий.

 

Гэлэн (аяга тахимлаг)

Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд гэлэнгийн санваар нь ангид гэтэлгэгчийн санваарын хамгийн дээд нь юм. Гэлэн санваартан нь хоёр зуун тавин гурван зүйлийн дэг жаягийг сахьдаг бөгөөд “үүнийг сахиж чадваас нэн түргэн нирвааны хутагийг олох болно” хэмээн судар, шастирт олон дахин айлдсан байдаг.

Гурван сав аймгийг ялгах нь

Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон сургаалын өмнө “Цогт зөөлөн, орь залуу Манзушри дор мөргөмү” гэж эхэлдэг журмыг тогтоосон байна. Энэ мэт винайн аймгийн номыг “Бүхнийг болгоогч дор мөргөмү”, судрын аймгийн номыг “Бурхан хийгээд бодьсадва бүгд дор мөргөмү” хэмээн эхэлдэг.

Гурван сав аймаг ном

Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг голчилж үзүүлсэн “винайн сав аймаг”, самади болон дияаны (бясалгалын) эрдмийг голчилж үзүүлсэн “судрын сав аймаг”, билгүүний эрдмийг голчилж үзүүлсэн “абхидармын сав аймаг” гэж хуваадаг. Бурхан багшаас хойшхи мэргэдийн буддын гүн ухааны чиглэлээр зохиосон ном бүгд энэ гуравт багтах тул гурван сав аймгийн ном асар их бий.

Цогт зөөлөн, Орь залуу

Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан тул “зөөлөн”, арван зургаан настай мэт залуу дүртэй тул “орь залуу” гэж нэрлэжээ.

Бандида

Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, мэргэшсэн хүнд өгдөг эрдмийн цол.

Шастир

Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, гэтэлгэх гэсэн утгатай. Тодруулбал муу сэтгэлийг засаж, муу заяанаас аврах гэсэн утгатай үг юм. Иймээс ном бүгд муу сэтгэлийг засаж, зовлонгоос аварч чадахгүй тул бүгд шастир болж чаддаггүй

Хутагтын орон

Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт эгэл жирийн хүмүүс нэн ховордож, ихэвчилэн гэгээрсэн хийгээд гэгээрэлд ойртсон хутагтууд болсон тул ингэж нэрлэх болсон байна. Хутагт гэдэг нь нисваанист муу сэтгэлээс гэтэлж гэгээрлийн түвшинд хүрсэн бодьгалыг хэлдэг.

Ганжуур, Данжуур

Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. Санскрит хэл дээрх Бурхан багшийн айлдсан зарлигийг Төвд хэлэнд орчуулаад Ганжуур хэмээн нэрлэсэн бөгөөд Бурхан багшийн зарлигт тайлбар хийсэн Энэтхэгийн бандида нарын тайлбар болон өөрсдийнх нь зохиолуудыг Төвд хэлэнд орчуулаад Данжуур хэмээн нэрлэсэн байна.

Нисваанис

 “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу сэтгэлийн үндэс ёзоор нь хүсэл тачаал, уур хилэн, мунхаг гурав юм. Аливаа зүйлийг хүсэж шунах, мөн хэн нэгэнд уурлан хорсох, ямар нэгэн зүйлийн мөн чанарыг ухаарч чадахгүй мунхарсан амьтан бүгдийн сэтгэл тавгүйтэж зовдог. Тиймээс нисваанис нь зовлонгийн эх үндэс болно.

Бурхан

Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон “д” үсгийг дуудахдаа “р” үсгээр дууддаг. Тиймээс буддха гэдэг үг нь дуудагдахдаа “бурха” гэж дуудагддаг бөгөөд энэ нь Монгол хэлэнд сунжирч дуудагдаад “бурхан” болсон байна. Орчин цагийн Энэтхэг хэлэнд дараалан орсон “д” үсгийг “р” үсгээр дуудаад зогсохгүй дан ганц “д” үсгийг ч “р” гэж дуудаж байдгийн жишээ нь том гэх хинди үгийг бичихдээ “bada” гэж бичээд дуудахдаа “бара” гэж дууддаг.  

Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй