Текст

Бат-Оршил өргөх ёслол

10-р сар 15, 2012
Бат-Оршил өргөх ёслол

Намрын дунд сарын шинийн наймны билэгт сайн өдөр Намжал дацангийн хансүр Жадо ринбүүчий багшид даншиг буюу Бат-Оршил өргөх ёслол Идгаачойнзинлин дацанд боллоо. МБШТөв Гандантэгчэнлин хийд, “Жавзандамба хутагт төв” хамтран зохион байгуулсан энэхүү ёслолд лам хувраг, сүсэгтэн олон өргөнөөр оролцлоо. Энэ үеэр бат оршилын мандал, цувааны өргөл өргөсөн юм. Бат-Оршил өргөснөөр Жадо ринбүүчий багшийгаа урт удаан наслаж, шашин амьтны тусыг бүтээхийг айлтгаж байгаа зан үйл юм.Үүний дараа Жадо ринбүүчий багш лам хувраг, сүсэгтэн олонд ерөөл айлдсанаар ёслолын ажиллагаа өндөрлөв.

Дэлгэрэнгүй »

Бурханы ном ба Залуучууд

10-р сар 09, 2012
Бурханы ном ба Залуучууд

МҮОНТ –ийн Ариусахуйн Гүмүда нэвтрүүлэгийн 6-р сарын 4-ны буюу Бурхан багшийн дүйчсэн өдрийн дугаарт маш онцгой зочид оролцлоо. Өөрөөр хэлбэл ихэвчлэн лам хувраг оролцдог энэ нэвтрүүлэгт анх удаа залуучууд оролцож бурханы шашны талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Залуучууд хөтлөгчийн асуусан асуултанд өөрсдийн бодлоор хариулж харин тэдний яриаг гавж Д.Нямсамбуу онол, номын талаас нэмж дэлгэрүүлэн баяжуулж ярилцлагыг улам ч сонирхолтой болгосон юм.  Орчин үеийн залуучууд ёс суртахуунгүй залхуу гэж их шүүмжилүүлдэг хэдий ч тэдний дунд бас зөв явахыг хүссэн хэсэг байна ...

Дэлгэрэнгүй »

Бурханы ном мэт гэрэлт зул

9-р сар 09, 2012
Бурханы ном мэт гэрэлт зул

Бурхан багшийн дүйчсэн өдрийг тохиолдуулан олон сайхан буян номын үйл явагдсан. Эдгээрээс хамгийн сэтгэл хөдөлгөм нь “Гэрэлт зул өргөх ёслол” байлаа. Ёслолыг IBS(Intelligent Buddhist Society), “Club 21” болон “Сэтгэлийн амарлил” зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан. Итгэл үнэмшил, хүндрэл бишрэл нэгтэй нийт 4000 сүсэгтэн олон төв цэнгэлдэх хүрээлэнд цугларч хамтдаа бясалгал хийн, Монгол эх орноо мандуулах сайн сайхан болгох хүслээ шивнэсэн юм. Мянга мянган гэрэлт зул шөнийн харанхуйг гэрэлтүүлэх нь яг л бурхны ном сургааль хүнийг яаж гэрэлтүүлдэгтэй зүйрлүүлж болохоор тийм ...

Дэлгэрэнгүй »

Хиндуисм, Буддисмын талаар олон улсын хурал 9 сард болно

9-р сар 09, 2012
Хиндуисм, Буддисмын талаар олон улсын хурал 9 сард болно

Бхопал, Энэтхэг “Энэхүү хоёр сүсэг бишрэлийн голлох асуудлуудын талаар улсын болон олон улсын эрдэмтэн судлаачид 9 сарын 21-23 хооронд хуралдах гэж байна” гэж өнгөрөгч Мягмар гаригийн орой Лаксмикант Шарма сонин хэвлэлийнхэнд мэдээллээ. Тус цуглааныг Засгийн газар болон Шашин нийгэм судлалын төвөөс хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Их Бритайн, Франц, Голланд, Вьетнам, Хятад, Израил, Египет, Индонез, Япон зэрэг 22 орны эрдэмтэн судлаачид ба философичид оролцохоор болсон юм байна.

Дэлгэрэнгүй »

Австрийн 15 иргэнд Буддын ухааны диплом өгсөн байна

7-р сар 01, 2012
Австрийн 15 иргэнд Буддын ухааны диплом өгсөн байна

Буддисмын бэлтгэл шатны диплом горилж байгаа Вена хотын их сургуулийн эхний бүлэг оюутнууд өнгөрөгч 6-р сарын 25-ны өдөр төрөлх Австри улсдаа дипломоо гардаж авлаа. 15 Австри оюутнууд нь Пали дахь Шри-Ланкийн их сургуулийн тусламжтайгаар Вена хотын их сургуулийн Буддизм ба Христосын шашны академийн зохион байгуулсан шалгалтанд тэнцэж байж энэхүү дипломыг авчээ. Дипломоо гардаж авсан оюутнуудыг хүндэтгэн Шри Ланкийн элчин сайдын яамнаас оюутнууд болон элчин сайдын газрын ажилчдад зориулж адис хүртээх ёслолын үйл ажиллагаа зохион байгуулжээ. Эрхэм Дээд Вижаяарапура Силаванса Теро, ...

Дэлгэрэнгүй »

Ринсэл бол сайхан сэтгэлийн үр дагавар

6-р сар 09, 2012
Ринсэл бол сайхан сэтгэлийн үр дагавар

Бурхад гэгээнтнүүд урт хугацааны турш энэрэнгүй сайхан сэтгэл, бүтээлч зөв ухамсарыг хөгжүүлсний эцэст төгс гэгээрлийн хутгийг олж, эгэл жирийн хүмүүний биенээс хэтийдсэн хосгүй гайхамшигт лагшингийн эрдмийг олдог болно. Энэ бүгдийн биелэл нь Ринсэл юм. Ринсэл гэдэг нь бурхан багш болон бурхны шашны ихэс мэргэд, бүтээлчийн шарил биенээс өөрөө үржин гардаг сувдан хэлбэртэй онцгой сонин эрдэнийн зүйл юм. Ийм ховор нандин эрдэнэс эх оронд маань ахин залагдаж байна. Эдгээр шүтээн нь олон орноор тойрон аялсны эцэст Монгол оронд минь ирлээ. Дилав ...

Дэлгэрэнгүй »
Үгсийн тайлбар
  • Хоосон чанар

    Бурханы шашны хамгийн дээд онол болох төв үзлээр аливаа юмс бүгд зөвхөн нэр томъёолол төдийд ...

  • Бодь сэтгэл

    Аливаа зовлонт амьтан бүгдийн зовлонг би арилгая “гэсэн сэтгэл хийгээд “амьтан бүгдийг зовлонгоос аврахын тулд ...

  • Адис жинлав

    Хүч чадлыг өгөх, хүч чадлыг сэргээх хүчин зүйл юм. Адистидэд бурханы лагшингийн адистид, сургаал зарлигийн ...

  • Эрхэм зарлиг

    Бурханы сургаал номлол бүгдийг “эрхэм зарлиг” гэдэг. Үүнийг дотор нь Бурхан багш нигуураар буюу амаар ...

  • Гэлэн (аяга тахимлаг)

    Бурханы шашинд ангид гэтэлгэгчийн санваар, бодьсадвын санваар, нууц тарнийн санваар гэх гурван санваар байдаг бөгөөд ...

  • Гурван сав аймгийг ялгах нь

    Төвдийн эртний орчуулагч нар асар их гурван сав аймгийн номыг хялбар ялгахын тулд билгүүнийг номлосон ...

  • Гурван сав аймаг ном

    Бурхан багшийн айлдсан их сургаалыг агуулгаар нь гурав хуваадаг. Винайн буюу ёс суртахуун, сахил санваарыг ...

  • Цогт зөөлөн, Орь залуу

    Манзушри бурханы нэгэн алдар. Хэмжээлшгүй их эрдмийн чуулган цогцлоосон тул “цогт”, нисваанисын хатуу буртагаас хагацсан ...

  • Бандида

    Бандида гэдэг нь “тавыг ухаарагч” гэсэн утгатай санскрит үг бөгөөд их, бага таван ухааныг ухаарч, ...

  • Шастир

    Шастир гэдэг үг нь “шасадара” гэсэн санскрит үг бөгөөд “шаса” нь засах, “дара” нь аврах, ...

  • Хутагтын орон

    Энэтхэг орныг “Хутагтын орон” гэдэг. Бурхан багш Энэтхэг оронд заларч сургаал номлолоо айлдсаны дараа Энэтхэгт ...

  • Ганжуур, Данжуур

    Ганжуур гэдэг нь зарлигийн орчуулга гэсэн үг бөгөөд Данжуур гэдэг нь шастирийн орчуулга гэсэн үг. ...

  • Нисваанис

     “Сэтгэлийг машид тавгүй болгогч муу сэтгэл нь нисваанис мөн” хэмээн буддын сургаалд айлдсан байдаг. Муу ...

  • Бурхан

    Бурхан гэдэг үгийг Энэтхэгийн буддха гэдэг үгний сунжирсан хэлбэр гэж үздэг. Энэтхэг хэлэнд дараалан орсон ...

Сурталчилгаа
Аман түүх 3 Аман түүх 2 Гэгээрэлд хүрэх мөр Шүгдэнгийн тухай айлдвар II Шүгдэнгийн тухай айлдвар Гэгээн гэрэл Шинэ оюутны нүдийг нээх сайн номлол хэмээгч оршвой Төв үзлийн түлхүүр Бодь мөрийн зэрэг Судар орчуулах эрдэм Гэгээн гэрэл ( гэвш жамба тинлей ) Монголын бурханы шашинтны аман түүх II Бодь мөрийн зэргийн бясалгахуй хөтөлбөр Шүгдэнгийн тухай айлдвар I Багшийг тахихуй